Шууд Chart

Япон, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд нар уулзав

2015-10-22 11:32:59

Япон, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд нар уулзаж, Хойд Солонгосын асуудлаар хэлэлцжээ. Хойд Солонгос алсын тусгалтай пуужин туршиж магадгүй учраас Япон, Өмнөд Солонгос болон АНУ нягт хамтран ажиллах шаардлагатай гэдэгт талууд санал нэгдсэн байна.

Сүүлийн 4 жилд анх удаа Японы Батлан хамгаалахын сайд Өмнөд Солонгост айлчилж байна. Айлчлалынхаа хүрээнд тус улсын Батлан хамгаалахын сайд Гэн Натанаки Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хан Мингу-тай уржигдар Сөүлд уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал Умард Солонгосын хиймэл дагуул хөөргөх хөтөлбөрийн тухай хэлэлцсэн байна. Умард хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр алсын тусгалтай пуужин турших вий гэж талууд болгоомжилж байгаа юм.

Иймээс Япон, Өмнөд Солонгос, АНУ энэ асуудлаар мэдээлэл солилцож, нягт хамтран ажиллах хэрэгтэй гэдэгт талууд санал нэгдсэн байна. Япон улсад шинээр батлагдсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг Өмнөд Солонгосын тал ойлгон, нааштайгаар хүлээн авахыг уулзалтын үеэр Гэн Натанаки хүсчээ. Түүнчлэн энэ хуулийн дагуу Японы өөрийгөө хамгаалах хүчнийхэн Өмнөд Солонгосын нутагт цэргийн ажиллагаа явуулах нөхцөлд олон улсын хууль журмын дагуу мэдэгдэж, зөвшөөрөл авах болно гэдгийг тэрбээр хариуцлагатай мэдэгдэв.

Дараа нь Натанаки сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Японы үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг Өмнөд Солонгосын тал нааштайгаар хүлээн авсан гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр орон аюулгүй байдлын чиглэлд хамтран ажиллах эхлэл энэ удаагийн уулзалтаар тавигдсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд нар уулзав  
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй