Шууд Chart

Хятад, Их Британи 62 тэрбум долларын гэрээ хэлэлцээр байгууллаа

2015-10-22 11:50:54

Хятадын дарга Си Зиньпиний Их Британид хийж байгаа 4 өдрийн айлчлал үргэлжилж байна. Өчигдөр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Си Зиньпинийг хүлээн авч уулзах үеэр хоёр орны төлөөлөгчид нийт 62 тэрбум орчим америк долларын өртөгтэй бизнесийн гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ.

Хоёр талын байгуулсан эдгээр гэрээ хэлэлцээрийн үр дүнд Их Британийн баруун өмнөд нутагт шинээр барих цөмийн цахилгаан станцад Хятад улс 9 тэрбум гаруй америк долларын хөрөнгө оруулж, оронд нь тус станцын 33.5 хувийг эзэмшихээр болж байна. Энэ цөмийн цахилгаан станцыг барих ажлыг Францын компани гүйцэтгэж байгаа юм. Түүнчлэн Их Британийн хоёр өөр цөмийн цахилгаан станц байгуулах ажилд Хятад улс санхүүжилт олгохоор тохирлоо.

Эдгээр станцын нэгнийх нь нийт хувьцааных нь гуравны хоёр хувийг Хятад эзэмшиж, станцыг барих ажилд өөрийн технологийг ашиглахаар болсон байна. Эрчим хүчний салбарын эдгээр гэрээнээс гадна нисэх онгоц болон усан онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэх, Хятадад эмнэлэг барих тухай хэлэлцээрүүд хоёр тал байгууллаа. Түүнчлэн олон улсын зах зээл дэх юанийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Хятадын Засгийн газар Их Британид юаньд суурилсан Засгийн газрын бонд гаргахаар болсон байна. Си Зиньпин, Дэвид Кэмерон нар уулзалтынхаа дараа хэвлэлийн бага хурал хийж, хоёр орны байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийн талаар товч мэдээлэл өглөө.

Эдгээр гэрээ хэлэлцээр хоёр орны харилцаанд алтан үеийг нээснийг хоёр тал онцлоод, цаашид хоорондын харилцаагаа шинэ түвшинд гаргаж, уур амьсгалын өөрчлөлт, терроризмтой тэмцэх чиглэлд хамтран ажиллах болно гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Британийн Засгийн газар Хятадын хүний эрхийн асуудлыг хөндөхгүй байгаад зарим ажиглагч шүүмжлэлтэй хандаж байна. Түүнчлэн Их Британийн үндэсний аюулгүй байдалтай холбоотой цөмийн цахилгаан станцад Хятадаас хөрөнгө оруулалт авах нь хэр оновчтой вэ гэх асуудлыг хөндөх хүмүүс ч бас байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад, Их Британи 62 тэрбум долларын гэрээ хэлэлцээр байгууллаа  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-10-22 12:37
Хохохохо... Харин тиймээ... Наадах чинь нөгөө Харилцаа холбоог хянадаг газарт гаргах гомдол бололтой... Эднийх тэгж л хэлнэ... Бусад сайтууд ч бас .... Үг сэглэж тамлахдаа мэргэжлийн хүмүүс МОНГОЛД бүр бүтэн төрийн хэрэгжүүлэгч байгууллага болоод ажиллаж байгаа.... хахахаха
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-10-22 12:31
Хүүш ээ. Дойлуур гэж бичихэд яагаад таван хошууны жагсаалт гаргаад байгаа юм бэ? Миний эрхийг зөрчөөд байгаа юм биш үү?
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-10-22 12:29
Хятад дэлхийг эзлэх төлөвлөгөөгөө тайвуухан мөртлөө хурдтай хэрэгжүүлж байна. АНУ, Орос, Английн араас Европ бол амархан. Юань нь ам.доллар, евро, фунт стерлингтэй зэрэгцээд гарч ирэх нь. Хэдхэн хоногийн өмнө юанийнхаа ханшийг буулгаж шоуддаг нь Их Британид хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө нууцалсан байж. Айхтар юм аа. Америк толгойгоо гашилгаад гашилгаад хойш ухрах л болох нь дээ...

Бидэнтэй нэгдээрэй