Шууд Chart

Башар Асад ОХУ-д айлчилжээ

2015-10-22 11:55:59

ОХУ-ыг Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын довтолгоо эхлүүлсэнд талархал илэрхийлэхээр Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад өнгөрсөн мягмар гарагт Москвад ажлын айлчлал хийсэн байна. Оросын ерөнхийлөгчийн ажлын алба мэдээлснээр Ассад тус улсад урьдчилан мэдэгдэлгүй хүрэлцэн очжээ.

Аюулгүй байдлын үүднээс Ассадыг айлчлалаа өндөрлүүлж нутаг буцсаных нь дараа буюу өчигдөр түүнийг ОХУ-д айлчилсан тухай мэдээг олон нийтэд ил болгосон юм байна. Сирийн ерөнхийлөгч Москвад айлчлах үеэрээ ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, Оросын эрх баригчид болон ард түмний Сирид үзүүлж байгаа тусламж дэмжлэгт гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Сири дэх улс төрийн хямралыг шийдвэрлэхэд тулгарч байгаа гол саад нь терроризм болохыг тэрээр онцлоод, Оросоос терроризмтой тэмцэхэд үзүүлж байгаа тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхийг хүссэн байна. Путин, Ассад нарын уулзалтанд Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, гадаад хэргийн сайд Сергей Лавров нар байлцжээ.

2011 онд Сирид иргэний дайн дэгдсэнээс хойш Ассад анх удаа хилийн чанадад айлчлал хийж байгаа нь энэ юм. Түүний энэ үйлдлийг ажиглагчид улс орноо орхиж, айлчлал хийх хэмжээнд аюулгүй байдалдаа итгэлтэй болсон байна гэж дүгнэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Башар Асад ОХУ-д айлчилжээ  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй