Энэ сарын 20-ны өдрийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр бид “Монголчууд 2016 оны олимпийн наадмыг Телевизээр үзэж чадах уу” гэдэг сэдвийг хөндсөн. Тэгвэл 21-ний өдрийн спортын мэдээгээрээ “Олимпийн наадам болон бусад спортын наадам дамжуулахад зохиогчийн эрхийг бид хэрхэн хүндэтгэж байгаа вэ” гэх талаар үзүүллээ.
Спортын уралдаан тэмцээний хувьд Монголын телевизүүд үзүүлэхдээ зохиогчийн эрх зөрчлөө гэдэг гомдол маргаан харьцангуй багасчээ. Энэ бол дэлхий нийтийн спортын арга хэмжээг манай телевизүүд мөнгөө төлөөд худалдаж авдаг үүнийгээ үзэгчдэд хүргээд ашгаа олдог соёлд суралцаж эхэлсэн гэсэн үг.
Ирэх жил хамгийн их анхаарал татаж хүлээлт үүсгэж байгаа спортын арга хэмжээ бол Рио-2016 олимпийн наадам. Өмнөх олимпийн наадмуудыг Монголын телевизүүд дамжуулж ирсэн туршлагатай. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүд бүгдээрээ өөрсдийн сувгаар олимпийн наадам үзүүлэхийг хүсдэг. Дотоодын энэ өрсөлдөөнөөрөө олимп дамжуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр дамжуулалтын төлбөр автоматаар нэмэгдчихдэг талтай. Энэ удаагийн Риогийн олимп дамжуулах төлбөр л гэхэд 1 сая доллар гэж байгаа юм. Тийм учраас телевизүүд дотооддоо өрсөлддөг ч гадаад зах зээлээс контент худалдаж авахдаа нэг байр суурин дээр байх хэрэгтэй болоод байгаа юм.
Риогийн олимпийн наадам дамжуулах 1 сая долларт ямар ямар үйлчилгээ багтаж байгаа вэ. Юуны өмнө Телевизийн эфирийн эрх, кабелийн телевизийн эрх, хиймэл дагуулын эрх багтаж байгаа. Бас IPTV бичлэг буцааж үзэх эрх, видео татаж авах эрх гээд өргөн хэрэглэгддэг эрхүүд багтсан. Түүнээс гадна интернэт аппликейшн, гар утас ашиглан аппликейшн татах радио дамжуулалтын эрх бас бий. Өөрөөр хэлбэл, 2016 оны олимпийг үзэх сонсох бүх төрлийн албан ёсны эрх багтсан гэсэн үг. Риогийн олимпийг монголчуудад үзүүлэхийн тулд энэ 1 сая доллараа Монголын телевизүүд нийлж босгох анхны төлөвлөгөөтэй. Гэсэн ч эдийн засгийн хямрал гэсэн шалтгаанууд ийм боломж олгохгүй байна гэж тайлбарлаж байгаа юм. Хэрвээ үгүй бол улсын төсөвт суулгахыг бас нэг гарц гэж харсан. Хэрвээ дэмжигдэхгүй бол монголчууд олимпод сойсон тамирчдынхаа өрсөлдөөнийг үзэж чадахгүйд хүрч магадгүй болсон байна.
Дэлгэрэнгүйг 21-ний өдрийн Цагийн хүрдээс үзээрэй...
| Монголчууд Риогийн олимпийг үзэж чадах уу | ||
| Үзсэн: 453 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.