Шууд Chart

Он гарсаар 44 удаа газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ

2015-10-22 13:28:54

2015 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитутаас дээш нийт 44 удаа газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 85 удаа усны ослын тохиолдол бүртгэгдэж, 92 хүн нас баржээ. 

Харин эрэн хайх аврах ажиллагааны 405 тохиолдол бүртгэгдэж, 758 хүний амь насыг аварч, 97 хүн нас баржээ. Улсын хэмжээнд нийт 332 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн гурав, зөрчлийн долоо, орон нутагт гал түймрийн гурван дуудлагатай байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Он гарсаар 44 удаа газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ  
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй