Шууд Chart

Нүүрсний үнэ хэрэглэгчдэд 5 дахин өсч очиж байгаагийн учрыг тодрууллаа

2015-10-22 13:36:31

Улаанбаатар хотоос 130 км-ийн цаана Багануурын уурхайд нүүрс тонн тутам нь 36 мянгаар зарагдаж байна. Харин нийслэл хотод хэрэглэгчдийн гар дээр ирэхдээ нэг л удаа гал түлэхэд хүрэлцэхүйц савлагдсан шуудайтай нүүрс 1500-2500 төгрөг буюу нэг тонн нь 180 мянган төгрөг болж үнэ нь замдаа 5 дахин өсөж ирдэг. Монголд өнөөдөр 5 дахин нугардаг ашигтай бизнес хаана ч байхгүй болчихсон. Гэтэл чухам яагаад нүүрсний үнэ ийнхүү хэд дахин өсөж хэрэглэгчийн гэрт очиж байгааг бид  Багануурын уурхайн амнаас эхлээд л учрыг нь хөөн сурвалжиллаа.

Багануурын уурхай дээр өмнө нь тонн нүүрсийг 27 мянган төгрөгөөр зарж байсан юм.

Улаанбаатараас Багануур ороод ирэх замд портер машин ойролцоогоор 45 мянган төгрөгийн бензин зарцуулна. Үүн дээр өндөрлөгөөгүй ачлаа гэж тооцвол 36 мянгыг нүүрсний төлбөрт өгнө. Ингээд тооцвол зардал нь нийт 81 мянга болж байна. Тэгэхээр үлдсэн нь жолоочийн ашиг болдог байх нь. Уг нь Улаанбаатар хотын Толгойт өртөөнд "Багануур илч" компанийн  нүүрс борлуулах цэг байдаг. Энд тонн тутмыг нь 70 мянгаар иргэдэд борлуулдаг гэсэн мэдээллийг Багануур ХК-ийн ажилтнууд өгч байсан.

Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг "Монголын мэдээ" сувгийн сурвалжлагч Б.Батбаяр өнөөдрийн “Цагийн хүрд”-ээр хүргэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нүүрсний үнэ хэрэглэгчдэд 5 дахин өсч очиж байгаагийн учрыг тодрууллаа  
Үзсэн: 1523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2015-10-23 10:00
Дээрх тооцоо бол зүгээр л гаднаас нь ажиглахад харсан процесс шүү яг гардаад хийвэл ямар их хөдөлмөр шингэдгийг бид мэдэхгүйшүүдээ. Харин ч тэд хичнээн айлыг гал алдаж осгож хөлдөхөөс авардагыг / эргэн тойрныхоо ядарсан айлуудад илүүчлэнэ бас Зээлээр өгнө ядаж цалин буутал нь/ том дарга нар мэдэхгүй ээ. Бодит амьдрал ийм л байгаашдээ монголчуудаа ядарсан хүмүүс л бие биедээ тусалж байна
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2015-10-23 10:00
Нүүрс жижиглэн худалдаалдаг хүмүүс Сард нийт хэдэн удаа Багануураас нүүрс зөөж орж ирдэгийг нь бас тооцох хэрэгтэй. Яагаад вэ гэвэл тэд сард 10 удаагаас их явж авах боломжгүй. Нэг удаагын явалтаар /180,000-80,000=100.000₮/-ийн ашиг олох нь зүй ёсний хэрэг /Сард10*100,000=1,0сая / Яагаад зүй ёсных вэ гэвэл нэг тонн нүүрсийг зөөж худалдах нь ганц хүн хийдэг ажил биш Уурхайд очиж /1-2 хоног бол наад зах нь/ очёрлож авна, авчирсан нүүрсээ хагалж бутална, шуудаалж савлана /Дээр шуудааны үнэ тооцогдоогүй бсан/, хамгийн сүүлд нь гудамжинд худалдан борлуулна. Энэ их ажлыг 2-3 хүн /эхнэр, нөхөр, хүүхдүүд нь бас оролцоно/ хамтран хийж байж сард ГАНЦХАН САЯ /1,0саяыг гурван хүнд хуваахад= 333.333₮ - нэг хүнд оногдох хамгийн бага хөлс олж байна гэсэн үг/ төгрөг олж гэр бүлээ өмсөх зүүх идэж уухаар хангаад дуусах хэмжээний л мөнгө олж байна шүүдээ.
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-10-22 22:59
АТГ-ынхан шалгаач. 27,5 мянгаар аваад, 80 мянгаар зарсан хүнийг арай гэж илрүүлж шоронд хийгээд байхад цаана чинь 37 мянгаар аваад 180 мянгаар зарж байна гэнэ.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-22 18:02
Nuurdnii uniig buulgshssr dhorond horigddog bizdee unee dsin nemeed bai huu. Tegehgui bol achigdiishuu
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-10-22 18:01
БОЛЬЁ ОО
84.192.212.xxx [84.192.212.xxx] 2015-10-22 16:27
Hujaa ruu tonniig n 26 myangaar zardag ard tumendee 70 myangaar zardag bid ch jinhene uher nerendee taarsan maluud shuu
126.144.36.xxx [126.144.36.xxx] 2015-10-22 16:10
HOHI CHIN TA NAR NAAD YGEE ELBEGDORJ DOO HELEED TER TARBAGANI NURUUN DEER YYRUULEED HYMD NYYRSTEI BOL ZA
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-10-22 15:54
багануурын нүүрс чинь чулуугүй биз дээ
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-10-22 15:53
5 нугарсан ашиг гэж юу байсан юм, зардлаа хасаад 10 хувийн ашиг байхад болно, 100 мянгаас хэтрэх шалтгаан алга л байна
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-10-22 15:31
horogdol, chuluu geed bas bgaa bailgui dee.
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-10-22 15:27
Adhgyi dee yshyy ysyysei mongol zan shyy shuluulj baihdaa raarsan guilgachid

Бидэнтэй нэгдээрэй