УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол-Оросын “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монголын ЗГ, ОХУ-ын ЗГ хоорондын 2003 оны долоодугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монголын Засгийн газар, ОХУ-ын ЗГ хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Монголын ЗГ, ОХУ-ын ЗГ хоорондын 2003 оны хэлэлцээр, Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монголын Засгийн газар, ОХУ-ын ЗГ хоорондын 2007 оны хэлэлцээрт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Оросын тал 2013 онд тавьсан. Тухайлбал, ОХУ-ын ЭСЯ-ны 2013 онд Оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” /дараа нэр нь өөрчлөгдөж “Ростех” болсон/ болгон өөрчлөх, Оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн. Ийнхүү өнөөдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэж соёрхон баталлаа. Энэ үеэр гишүүн Нямдоржийн асуусан асуултад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хариулсан. Энэ бичлэгээс сонсоно уу.
| Өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Монголросцветмет”-ийн хэлэлцээрийн талаар ярилцав | ||
| Үзсэн: 372 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.