Манай улсын хүн амын бүтэц 2040 он хүртэл хэвийн байх бол түүнээс цаашаа манай хүн ам хөгшин бүтэцтэй болж, насжилт хурдацтай явагдахаар байгааг мэргэжилтнүүд тооцоолжээ.
Төрөөс хүн амын талаар баримтлах бодлого, хүн амын өсөлтөө дэмжсэн, урамшуулсан ажил хийж байгаа нь сайшаалтай ч тооноос илүү хүн амын бүтэц нь хэр зэрэг чанартай байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай. Үүнийг төр бодлогоор зохицуулах нь хэтийн асуудал болоод байна.
Манай нийт хүн амын 69 орчим хувь нь ажил хөдөлмөр хийх насны иргэд байна. Гэтэл эдгээр хүн бүгд ажлын байртай, орлоготой байж чадахгүй байгаа юм. Гэсэн ч эдийн засагт таатай хүн амын ийм бүтэцтэй үе ойрын 20 гаруй жил үргэлжилнэ гэж ХАХНХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг хэллээ.
| 2040 оноос хойш насжилт хурдацтай явагдана | ||
| Үзсэн: 533 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.