Шууд Chart

Элчин сайд С.Сүхболд НҮБ-ын 70 дугаар чуулганы 2 дугаар хорооны хуралд үг хэлэв

2015-10-22 14:56:04

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2015 оны аравдугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын 70 дугаар чуулганы 2 дугаар хорооны хуралд тогтвортой хөгжлийн асуудлаар үг хэлэв. Тэрбээр Монгол Улс нь тогтвортой хөгжлийн төлөө тууштай үйл ажиллагаа явуулж буйг онцолж, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан зарим үр дүнг тоо баримтаар дурдав.

Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн өндөр өсөлттэй байсан хэдий ч ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудал хэвээр байгааг тэмдэглээд тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, цөлжилт газрын доройтолтой тэмцэх, усны нөөцийг хамгаалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг асуудалд анхаарал хандуулж байгаагаа онцлов.


Элчин сайд С.Сүхболд НҮБ-ын 70 дугаар чуулганы 2 дугаар хорооны хуралд үг хэлэв  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй