Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилга хэзээ ашиглалтад орох вэ. Хамгийн чухал нь дутуу баригдсан энэ эмнэлэг дотор суурилуулсан оношилгооны аппаратууд ажиллаж байна уу аль эсвэл эвдэрчихсэн үү. Энэ асуултад хариу хайж дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
MRI болон CTI аппаратууд 2012 онд, өөрөөр хэлбэл, гурван жилийн өмнө суурилуулсан тэр л байрандаа байсаар байгааг эх сурвалжууд хэлж байна. Суурилуулсан цагаас хойш 3 жил өнгөрсөн ч, дээрх аппаратуудыг нэг ч удаа ашигласангүй. Уг нь бол томографийн аппаратыг ХСҮТ-д өгөх шийдвэр 2012 онд гарч байсныг тухайн үед эрүүл мэндийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа хэлж байна. Гэхдээ шийдвэр бодит ажил болоогүй гэдгийг ХСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх тодотголоо.
Энэ асуудлаар эрүүл мэнд, спортын яамнаас тодруулахад, "Аппарат тоног хэрэгсэл манай яамны мэдэлд бий. Удахгүй ашиглаж эхэлнэ" гэдгийг тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга н.Баярсайхан хэлж байна. Ямар нэг гэмтэлгүй, хэвийн ажиллаж байгааг ч онцолсон. Харин эмнэлгийн шинэ барилгын хувьд ирэх сараас ажил үргэлжлэхээр болсон тухай хөрөнгө оруулалтын газрын концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Ц.Батбаяр ярилаа.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчилж, оффист зориулж дотор заслыг нь хийсэн байсан. Гэхдээ буцаад эмнэлэг хэлбэрээр нь ашиглах болсон учраас өмнө нь хийснээ дахин өөрчилж, эмнэлгийн өөр тасалгаанд зориулж дахин засах юм байна. Засал чимэглэлийн ажил ирэх 11 дүгээр сараас эхэлнэ.
Мэдээний дэлгэрэнгүйг өнөөдрийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс үзээрэй.
| Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг ирэх сараас үргэлжлүүлэн барина | ||
| Үзсэн: 404 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.