Шууд Chart

Шинзо Абэ Парисийн бага хуралд оролцохоор төлөвлөж байна

2015-10-22 15:49:28

Ирэх сарын 30-нд Францын нийслэл Парис хотноо эхлэх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ оролцохоор бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Энэ удаагийн Парисийн бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Киотогийн протокол мөрдөгдөж дуусах 2020 оноос хойш энэ протоколын оронд хэрэгжүүлэх олон улсын суурь конвенцийг улс орнууд батлах ёстой юм. Энэхүү шинээр батлагдах суурь конвенцийн дагуу, өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа улс орнууд аль аль нь хүлэмжийн хий ялгаруулалтын хэмжээгээ бууруулах үүрэг хүлээх юм байна.

Үүнтэй холбогдуулан Парист болох НҮБ-ын бага хурлаар эрх тэгш, амьдралд хэрэгжихүйц олон улсын шинэ гэрээний баримт бичиг боловсруулан батлахад Япон улс чадах бүхнээ дайчилна гэдгийг Шинзо Абэ мэдэгдсэн байна. Тэрбээр шинэ суурь конвенцийг амжилттай батлахын тулд өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа улс орнуудын хоорондох дэлхийн дулаарлын асуудлаарх байр суурийн зөрөөг арилгахад төр засгийн үүрэг оролцоо зайлшгүй шаардлагатай болохыг онцлон тэмдэглэлээ.

Абэ төлөвлөсөн ёсоороо Парисийн бага хуралд оролцвол 2009 оноос хойших сүүлийн 6 жилд уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралд оролцсон Японы анхны Ерөнхий сайд болох юм байна. Абэ Парисын бага хурлын үеэр орчин үеийн дэвшилтэт технологиудаа ашиглан хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахад Япон улсын оруулж байгаа хувь нэмрийн талаар онцлон хөндөх болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинзо Абэ Парисийн бага хуралд оролцохоор төлөвлөж байна  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй