Шууд Chart

Дээд болон мэргэжлийн боловсролын тогтолцоог уялдуулснаар эрэлтэд нийцсэн мэргэжилтэнтэй болно

2015-10-22 16:47:11

Мэргэжлийн болон дээд боловсролыг хооронд нь холбож, уялдуулснаар ажил олгогчийн шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэж чадна гэж багш, мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Ингэснээр тухайн боловсон хүчин ажлын байранд гологдохгүй, бүтээгдэхүүн үйлчилгээ нь европын холбооны орнуудын түвшинд хүрч чадна.

Оюутан Дорж инженерээр суралцах 4 жилийнхээ дийлэнх цагийг нь танхимд онол үзэж өнгөрөөдөг. Тэр өөрөө л хичээхгүй бол мэргэжлийнхээ дагуу аль нэгэн байгууллагад дадлагажих боломж ховор. Яг ийм боловсролын тогтолцоог шийдэх гарцыг СЭЗДС эрэлхийлж эхэлжээ.

Гэхдээ энэ ажлыг политехникийн коллеж, их дээд сургуулиуд хамтран хэрэгжүүлж байж илүү үр дүнд хүрнэ. Өнгөрсөн жил 2200 гаруй хүн политехникийн коллеж төгссөнөөс ердөө 1.7 хувь нь л дэвшин суралцсан байна.

Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс...

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дээд болон мэргэжлийн боловсролын тогтолцоог уялдуулснаар эрэлтэд нийцсэн мэргэжилтэнтэй болно  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй