2015 он гарснаас хойш олон улсын хэмжээнд 44 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алджээ. Сэтгүүлчдийн эрхэнд халдах, ажил үүргээ хэвийн явуулах эрхийг нь зөрчиж байгаа асуудлыг Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн олон улсын 9-р чуулганаар хөндөн хэлэлцэж, дэлхий нийтээр дагаж мөрдөх тунхаг бичиг баталсан байна.
Анх удаа тус чуулганд оролцож байгаа Монголын багийнхны салбар хуралдааны үеэр олон улсын сэтгүүлчид манай улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхэд юун дээр анхаарах тухай зөвлөгөөг өгсөн ажээ.
Олон улсын сэтгүүлчид эрэн сурвалжлах баг байгуулан хил дамнасан хүний наймаа, хар тамхины худалдааны хэргүүдийг мөрдөн мөшгих зэрэг хамтын ажиллагааны давуу талууд ч чуулганы үр дүнд бүрддэг. Өөрөөр хэлбэл, тус чуулганаар олон улсын эрэн сурвалжлах баг бүрдэж, хамтын ажлаа тайлагнах нэг индэр болдгийг хэлж байна.
Мэдээний дэлгэрэнгүйг “Монголын мэдээ” сувгийн 18 цагийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Он гарсаар олон улсад 44 сэтгүүлч ажлаа хийж яваад нас баржээ | ||
| Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.