Нийслэл хотод жилд 850 мянган тонн хог хаягдал бий болдог. Улаанчулуутын хогийн цэгт өдөртөө 1500-2000 тонн хог төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, 300 орчим машин хог ирдгээс ердөө 2-3 машин хогийг ялгадаг байна. Ийм ялгах үйлдвэрийг Койка олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр таван жилийн өмнө байгуулсан. Гэхдээ дөнгөж өнгөрсөн жилээс ажиллаж эхэлжээ. Эко УБ үйлдвэр зөвхөн анхан шатны ялгалт хийж хорт хаягдлаа шууд л Улаанчулуутын хогийн цэгт ил задгай хаядаг. Энд арьс, ширний үйлдвэр, өлөн боловсруулах цехийн гээд үнэр танартай, химийн элдэв бодистой хог хаягдал их байдгаас болж орж ирсэн малын хөлийн арьс зулгарч харагддаг гэж Улаанчулуутын хогийн цэг хариуцсан мэргэжилтэн хэллээ.

Өнөөдөр Улаанчулуутын хогийн цэгт нийтдээ хоёр сая гаруй тонн хог хаягдлыг долоон давхарга бүхий ландфилл технологийн дагуу шороогоор булсан байдалтай байна. Өдийг хүртэл энд юу булагдаж хэн хэзээ яаж хохирохыг тооцоолсон судалгаа байхгүй гэдгийг хэлж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

| Иргэд жилд 8.3 тэрбум төгрөгийг хог хаягдлын хураамжид төлдөг | ||
| Үзсэн: 599 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.