Шууд Chart

Их, дээд сургууль төгссөн залуусын 55 хувь нь л мэргэжлээрээ ажилладаг

2015-10-22 17:08:53

Манай улсад 35 хүртэлх насны 228 мянган иргэн ажилгүй байгааг Хөдөлмөрийн яамнаас судалгаагаар тогтоожээ. Эдгээр хүнийг ажилтай байлгах зорилгоор Хөдөлмөрийн яамнаас “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 10 гаруй мянган иргэнийг ажилд зуучилсан байна.

Өнөөдөр ажилгүй байгаа залуусын олонх нь дээд боловсролтой, их, дээд сургууль төгссөн залуус байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тухайлбал, Хөдөлмөрийн судалгааны Институтээс жилд 45 мянга гаруй залуус их, дээд сургууль төгсөхөд 28 мянга гаруй нь ажилд орж байна гэсэн судалгаа гаргажээ. Харин үлдсэн 17-18 мянган залуус өнөөдөр ажилгүй байна.

Энэ байдалд НҮБ-аас хөндлөнгийн судалгаа хийж, хөдөлмөр эрхлэлтийн бүтэц алдагдсан нь манай улсын эдийн засгийн өсөлтийг удаашруулах нэг шалтгаан болжээ гэдгийг тэд хэлсэн байна. Жишээ нь, бизнес захиргаа удирдлагын салбарт жилд 2000 гаруй хүн ажилд орох боломжтой байхад, энэ чиглэлээр их, дээд сургуульд 5000-6000 оюутан суралцдаг байна.

Хөдөлмөрийн яамнаас “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг 2012 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд 12 мянган залууг ажилд зуучилжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их, дээд сургууль төгссөн залуусын 55 хувь нь л мэргэжлээрээ ажилладаг  
Үзсэн: 1474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.71.xxx [202.170.71.xxx] 2015-10-23 13:02
их дээд сургуулиудын элсэлтийн болон сургалтын чанарт анхаарахгүй бол дипломтой ажилгүйчүүд улам бүр нэмэгдэнэ.Тэд мөнгө бодож элсэлтээ ахиу авдаг болхоос биш ажилгүй мэргэжилтэн бэлтгэлээ гэж хариуцлага тооцуулдаггүй шүү дээ.Иймд тэдэнтэй хариуцлага тооцдог механизм байх ёстой.Их дээд сургуулиуд чанаргүй сургалт явуулдаг, мэргэжлээр нь дадлага хийх тогтсон журамгүй.Оюутнууд танил талаа бараадаж гуйж гувшиж мэргэжлийн дадлага хийх газраа өөрсдөө олдог.Ийм гажиг тогтолцоогоор сурсан оюутнуудад ажил олдохгүй байх нь аргагүй. Эцэст нь мөнгө хураасан захирал, багш нар биш оюутнууд өөрсдөө хохирогч болж байна.Үүнийг л боловсрол, хөдөлмөрийн яамдууд засаж залруулах ёстой....
203.170.148.xxx [203.170.148.xxx] 2015-10-23 00:03
shaaj baina
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-22 21:47
Neg muu tsaas uvurtulj hund surtaltan avilgachin boloh muruudultei olgoi tolgoitnuud. Mungu oloh gesen heden huvalznuudiin turuuvchiig tuntiilgeed uursduu hog deer gardag.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-22 21:45
mongold ih deed surguuli baidag uim uu. Diplom zardag gazar bol baidag baih.
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-10-22 19:02
Эрдэнэ зөв сэтгэжээ. Хувийн аж ахуй гэдэг чинь настай хүнд зориулсан хэлбэр биш шүү. Чам шиг цүнх барьдаг хүмүүсийг л өөрсдөө хоолоо олж ид, хувийн дансаа зузаатга гэсэн үг шүү дээ. Чи бас зальдах нь үү. Чамайг 65 хүргэж тэтгэвэрт чинь гаргана .
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2015-10-22 18:08
Монгол улс чинь залуусын орон шүү дээ. Тэгэхэд Эрдэнэ сайд тэтгэврийн насыг эмэгтэй 60 эрэгтэй 65 болгоно гээд байгаа юм. Хүмүүс тэтгэвэртээ гарлаа оронд нь залуучуудыг ажиллуулах ёстой байхгүй юу. Ингэж байж эх орон хөгжинө залуучуудын шинэ санаа хурдыг ашиглах ёстой шүү дээ. Харин бүр эмэгтэй 50 эрэгтэй 55 настай тэтгэвэрт гаргах хэрэгтэй. 50 настай эмэгтэй 55настай эрэгтэйчүүд тэтгэвэрт гарлаа хувийн бизнес юм уу хувийн үйлдвэр эрхэлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлээд явахад эх оронд хэрэгтэй гэж бодож байх юм.

Бидэнтэй нэгдээрэй