Шууд Chart

Эрчим хүчний нэгдсэн системийн ачаалал 300 мегаваттаар өсчээ

2015-10-22 17:16:17

Эрчим хүчний нэгдсэн системийн 2015-2016 оны өвлийн оргил ачаалал 1242.11 МВт хүрэх төлөвтэй байна. Энэ нь өмнөх өвлийн оргил ачааллаас 40 МВт өссөн үзүүлэлт юм. Харин 2-3 жилийн өмнөхтэй харьцуулахад эрчим хүчний нэгдсэн системийн ачаалал 300 мегаваттаар өсчээ. Энэ ачааллыг даах бэлтгэл ажил 93 хувьтай байна. Ер нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 1722 нэр төрлийн ажил хийгээд байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар, Увс аймгийн бүх хэрэглэгчдийг дулаанаар хангаад байна. Засвар шинэчлэл, өргөтгөл, шинэ станц барих ажил гээд энэ жил нийт 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт орсон байна. Гэхдээ эрчим хүчний салбар энэ онд 30 гаруй тэрбум төгрөгийн өр авлагатай. Ер нь цаашид салбарын хэмжээнд олон өөрчлөлт хийх шаардлагатай, тухайлбал, төрийн өмчит станцуудыг хувьчлах ажил юм гэдгийг сайд онцоллоо.

Амгалангийн дулааны станцын барилга угсралтын ажил 98 хувьтай байна. Энэ өвөлдөө багтан хотын зүүн хэсгийг дулаанаар хангах төлөвтэй байна.  Ер нь бол дулааны 5-р цахилгаан станц, Багануур, Тавантолгойн дулааны цахилгаан станцууд, Эгийн голын усан цахилгаан станц гээд мега төслүүдийн бүх шатны гэрээ хэлэлцээр амжилттай явагдаж байгааг эрчим хүчний сайд хэлж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрчим хүчний нэгдсэн системийн ачаалал 300 мегаваттаар өсчээ  
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй