Шууд Chart

Зүүн Цанхийн уурхайд ажиллаж байсан 203 хүнийг өөр компанид шилжүүлнэ

2015-10-22 17:52:54

Эрдэнэс-Тавантолгой компанийн ажилчид суулт хийгээд 3 хонож байгаа. Тэгвэл  өнөөдөр тус компанийн удирдлагууд мэдээлэл хийж, Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 203 хүний ажлын байрны нөхцөлийг дордуулахгүй, цалинг нь бууруулахгүй байх нөхцөлтэйгөөр Хятадын компанид шилжүүлэхээр тохиролцсон гэдгээ мэдэгдлээ.  

Үүссэн нөхцөл байдлыг тайлбарлахад, Эрдэнэс-Тавантолгой компани 2014 оны наймдугаар сарын 14-нд Цанхийн зүүн уурхайд гэрээт олборлогчоор ажилладаг “ТТJVCo”-гийн үйл ажиллагааг зогсоож, гэрээгээ шинэчлэх талаар хэлэлцээ хийх шийдвэр гаргасан. Хэрвээ хуучин гэрээгээ мөрдвөл компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон байна. Ингээд ТУЗ-өөс өгсөн үүргийн дагуу Цанхийн баруун уурхайн гэрээний нөхцөлд ойртуулж гэрээ байгуулжээ. Үүний хүрээнд Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан хүмүүсийг шилжүүлэхээр болсон байна. Өчигдөр уурхайн ажилчидтай уулзаж ойлголцсон гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг ярилаа.

Энэ асуудлаас болж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ажилчид байрныхаа гадна гурван өдөр суулт зарласан. Тэдний хувьд ойлголцолд хүрч чадаагүй хэвээрээ байгаа тухай ярьж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зүүн Цанхийн уурхайд ажиллаж байсан 203 хүнийг өөр компанид шилжүүлнэ  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2015-12-23 19:57
БОЛЬЁ ОО
91.231.169.xxx [91.231.169.xxx] 2015-10-22 21:05
Hyatadiin medeld uurhaig ajilchidtai ni shiljuulj baisan.Ene uurhaig baruun zuun tsanhi huvaalgui shuud zogsooj uil ajillagaag ni buren zogsooj hileer nuurs gargahaa bolih heregtei.Nuursee hyatadad gargahguigeer Mongol ulsiin hugjil deerdej baisan uu gehees fordoj baigaagui hoinoos ireed ireed hot manaih hotond ireed honi manaih gedeg l bolj bna.Udirdlaguud bol avilgal avsan ni todorhoi bna.Yaagaad ch hyataduudiig ingej davaraaj bolohgui.
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-10-22 18:00
Хятадын компанид очно гэдэг нь хө ..... хүний заяа юу даа хө гэж дуу байдаг бил үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-10-22 17:59
Ойлголцохгүй бол бүгдийг нь хал, социализмын үед ч нийгмийн манлайлагч ажилчин анги гээд л сэхээтнүүдээ нүд үзүүрлэдэг байсан, орон бүхний пролетари нар нэгдэгтүн гэдэг үе өнгөрсөн шүүдээ

Бидэнтэй нэгдээрэй