Шууд Chart

Иракт халдлага гарсны улмаас 39 хүн нас барлаа

2013-09-13 09:30:35

Энэ сарын 10-нд Багдадын хойд хэсэгт  байрлах Шитийн шашны сүмд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 39 хүн амь эрсдэж, 55 хүн шархаджээ. Түүнчлэн сүмд ахин дэлбэрэлт болох байсан бөгөөд аюулгүй байдлын хүчнийнхэн цаг алдалгүй дэлбэрэх бодисыг зогсоож чаджээ.Тус улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа хууль бус бүлгэмүүд болсон үйл явдалд нэг нь ч хариуцлага хүлээгээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар алан хядах ажиллагааны золиос бологчдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Иракт халдлага гарсны улмаас 39 хүн нас барлаа  
Үзсэн: 1479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй