Шууд Chart

Гарцаар гараагүй иргэдийн нийгмийн үйлчилгээ авах эрхийг хасна

2015-10-23 11:25:00

Зам тээврийн ослын 60-аад хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болж байгааг цагдаа нар хэлж байна. Уг нь шинэчилсэн хуулиар явган зорчигч дүрэм зөрчвөл оногдуулах мөнгөн торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн. Гэвч бодит байдал дээр иргэд гарцаар гарч төдийлөн хэвшээгүй байгаа юм.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн явган зорчигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх буюу 19200 төгрөгөөр торгодог болоод байгаа. Замын цагдаа нар энэ хугацаанд олон иргэнийг торгосон. Гэтэл цагдаа байхгүйг далимдуулж, хаа таарсан газраараа зам гарчихаж байгаа иргэдийг гарцаар гаргаж хэвшүүлэх ажлыг шат дараалалтай хийнэ гэдгийг албаныхан хэлж байна. Эхний ээлжинд дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарч, хэн болохыг нь тогтооно. Гарын хээг нь ч авна. Улмаар гарцаар гарч хэвшээгүй явган зорчигч нийгмийн халамж, үйлчилгээ авах эрхээ хасуулдаг болох аж.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард 13 хүн зам тээврийн ослын улмаас нас барж байсан бол энэ жилийн есдүгээр сард есөн хүн амь насаа алджээ. Бид өөрсдийнхөө амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хайрлан хамгаалж, бусдыгаа хүндэтгэхийн тулд л Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөж байгаа гэдгийг иргэд өөрсдөө ухамсарлах хэрэгтэй юм.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гарцаар гараагүй иргэдийн нийгмийн үйлчилгээ авах эрхийг хасна  
Үзсэн: 1962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-10-23 13:45
Khutswaa. oligtoi niigmiin uilchilgee uzuuldeg ch yum shig. dald ortsgoo.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-10-23 12:43
гарцаа нэмэгдүүл хүн их зорчидог газар н гарцыг н тавиад өгөөч дээ хашаа хайсаа буулга
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-10-23 12:26
Явган хүний гараа нэмээч ээ. Баянгол зочид буудлаас 120-ийн буудал хооронд тэмдэглэгээтэй 1 ч явган гарц байхгүй. 1 км шахуу явж гарах юм уу хаашаа юм. Урьд нь байсан 2 гарцны шугамыг тодруулж зөвшөөрмөөр байна ш дээ
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-10-23 12:25
Ardchilal hugjsen orond ene asuudal bsan tegeed irgedin uureg hariutslagig huulchilan batalgaajuulj murdsun. Etseg eh, surgan humuujuulegchidin niigemin umnu huleeh uureg hariutslagig huulchilan sahiulah ni chuhal bna sh dee. J ni: 13 nas hureegui huuhdig etseg ehin haraa hyanaltgui yavahig horigloh, oroi 8 tsagaas hoish gertee bh. Surgaltin systemd surgan humuujuulegchin uureg hariutslagig changatgah geh met. Ingej bj naad zambraagui baidal zasrana daa.
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2015-10-23 12:19
Ёстой Т1тдэг байна ш дээ. Явган гарцаа өргөсгөөд, гарцгүй замынхаа дагууд хүн мал нэвтрэхээргүй хаалт хашилтаа хийчихээд дараа нь торгохгүй юу
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2015-10-23 12:15
hutsvaa
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2015-10-23 12:15
hutsvaa
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-10-23 12:03
Ямар ч ял шийтгэл болон хариуцлага давхардаж болохгүй эрх зүйн зарчим бий. Торгуулийг бий болгоод нэмчихвэл бүх асуудлыг шийдвэрлээд өгчих мэтээр авирлаж байсан хотын удирдлага болон замын цагдаа нартай хариуцлага тооцох ёстой. Хэрэв ийм байдлаар асуудлыг шийдээд байвал удахгүй замын дүрэм зөрчсөн явган зорчигчиын замын хөдөлгөөнд оролцох эрхийг хасаад өгөөч гээд баахан төрийн мөнгөөр энэ мэт сурталчилгааг явуулах байх шүү
202.131.232.xxx [202.131.232.xxx] 2015-10-23 11:59
Монголд угаасаа нийгмийн халамж үйлчилгээ гэж б.даг юмуу.
123.254.186.xxx [123.254.186.xxx] 2015-10-23 11:52
Estoi zov bna ali ert hiih baisiim hairan ami yag mal shig zutgeel
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-10-23 11:31
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, 00 душтэй, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1-2 өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457

Бидэнтэй нэгдээрэй