Шууд Chart

Исламын улс бүлэглэлийн халдлагын тоо нэмэгджээ

2015-10-23 11:51:33

Хэт даврагч Исламын улс бүлэглэл 2015 оны сүүлийн хагаст дэлхий даяар 1000 гаруй удаагийн халдлага үйлдсэн тухай тайлан мэдээг Жейнийн Терроризм, Салан тусгаарлах байдлын судалгааны төвөөс гаргажээ. Энэхүү судалгаагаар Исламын улс бүлэглэлийн өдөрт үйлддэг халдлагын дундаж тоо өсөж, 7-9-р сарын хооронд 1086 удаа халдлага үйлдсэн нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 42%-иар өссөн байна.

Өнгөрсөн 2014 онд тус бүлэглэлийн өдөрт үйлдсэн халдлагын тоо 39 хувиар өсөж байсан юм байна. Исламын улс бүлэглэл нь алан хядах ажиллагаа явуулахаас гадна хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйл ажиллагаа явуулж, Сири, Иракт их хэмжээний газар нутагт хяналтаа тогтоогоод байгаа юм. АНУ тэргүүлсэн олон улсын эвсэл 2014 оны сүүлээс хойш Сири, Ирак дахь Исламын улс бүлэглэлийн байрлалуудад агаараас цохилт өгч байна.

Мөн өнгөрсөн сарын 30-наас хойш ОХУ Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг агаараас бөмбөгдөж байна. Гэвч Исламын улс бүлэглэлийн хүчин чадал төдийлөн суларсан нь мэдрэгдэхгүй байгааг дээрх тайлан мэдээлэл харуулжээ. Мөн Иракийн парламент Исламын улс бүлэглэлтэй тэмцэхэд Оросын агаарын хүчний дэмжлэгийг авах эсэх асуудлаар энэ сарын сүүлээр санал хураахаар төлөвлөж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Исламын улс бүлэглэлийн халдлагын тоо нэмэгджээ  
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй