Шууд Chart

ОХУ Донбасс руу хүмүүнлэгийн тусламжийн ээлжит цувааг илгээв

2015-10-23 12:05:58

ОХУ-ын онцгой байдлын яам Украины хямрал нүүрлэсэн зүүн бүс нутгийн иргэдэд 42 дахь удаагийн хүмүүнлэгийн тусламжийг илгээж байна. 1000 гаруй тонн хүмүүнлэгийн тусламж ачсан 100 гаруй ачааны автомашин яваа 42 дахь удаагийн энэхүү тусламжийн цуваа Украины дангаар тусгаар тогтнолоо зарласан Донецк Луганскд хүрэх юм байна.

2014 он дөрөвдгээр сард Донбасст Украины засгийн газрын цэргийнхэн Оросыг дэмжигч босогчдын хооронд зэвсэгт тэмцэл эхэлснээс хойш хүн амьдрах нөхцөл байдал хүндхэн байгаа юм. ОХУ 2014 оны наймдугаар сараас хойш Донбасст нийт хүмүүнлэгийн 50 мянган метр тонн тусламжийг хүргэсэн байна. ОХУ Донбассын бүс нутаг руу хүмүүнлэгийн тусламж хүргэх бүрт Өрнөдийн орнууд шүүмжилж, буруутгадаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Донбасс руу хүмүүнлэгийн тусламжийн ээлжит цувааг илгээв  
Үзсэн: 851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй