Шууд Chart

19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдана

2015-10-23 14:25:42

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй хоцорсон 19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдаж, 5-6 мянган хүн шинээр ажлын байртай болно гэсэн судалгаа байна. Гэр цэцэрлэг байгуулахаар байраа засч, хүүхдүүдээ авахаар бэлтгэж байгаа газар ч олон байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд тодорхой тоо хязгаар заагаагүй. Нэг хороонд хэдэн ч гэр цэцэрлэг ажиллаж болно.

Гэр цэцэрлэг ажиллуулахаар зөвшөөрөл авсан хүнд улсаас хүүхдийн хоолны мөнгө, хувьсах зардал болгож хүүхэд тус бүрт 110 орчим мянган төгрөг олгоно. Тухайн хүн өөрийнхөө байр, урсгал зардлын төлбөрийг эцэг, эхчүүдээс авна. Гэхдээ энэ төлбөрийн дээд тал нь 150 мянган төгрөг байхаар хуульд заажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд"  мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдана   
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй