Авлигатай тэмцэх газарт ирж байгаа өргөдөл, гомдлын дийлэнх нь үндэслэлгүй, баримт нотолгоогүй, гүтгэлгийн шинэ чанартай мэдээлэл байгааг тус газраас мэдэгдлээ. Энэ он гарсаар АТГ-т гэмт хэргийн шинжтэй хэмээн шалгуулахыг хүссэн 800 гаруй өргөдөл, гомдол ирсний зөвхөн 67-д нь л хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Иргэд хэн нэгнийг хардах, шалгуулах эрх нь нээлттэй боловч, бусдын нэр төр, алдар хүндэд сэв суулгах эрхгүй. Жишээ нь, Газрын албанд ажиллаж байсан иргэн Б-тэй холбоотой АТГ-т гомдол ирж, хэрэг үүсгэн шалгасан ч гэм буруугүй болох нь хуулийн хүрээнд нотлогджээ. Тухайн төрийн албан хаагч шалгагдах хугацаандаа ажлаасаа чөлөөлөгдсөн. Хэдийгээр буруугүй нь тогтоогдож ажилдаа буцаж орсон ч сэтгэл санаа, эд материал, алдар хүндээрээ хохирч үлдсэн тухай түүний өмгөөлөгч ярьж байна. Он гарсаар АТГ-т газарт 825 өргөдөл мэдээлэл ирсний 205 гомдлыг хэрэг үүсгэхээс шууд татгалзаж, үлдсэн хэргийн дийлэнх нь буюу 553 нь хэргийг хянах явцдаа хэрэгсэхгүй болгох болон өөр газар руу шилжүүлжээ.
Түүнчлэн оны эхний есөн сард Авлигын 15 хэргийг шүүх хянан хэлэлцээд, нийт хэргийн 30 хувийг нь хэрэгсэхгүй болгосон байна.
| АТГ-т ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг хэрэгсэхгүй болгодог | ||
| Үзсэн: 517 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.