Шууд Chart

Иракт АНУ-ын цэрэг амь эрсэджээ

2015-10-23 15:16:02

Иракийн хойд бүс нутагт Исламын улс бүлэглэлийн дайчдад барьцаалагдсан хүмүүсийг аврах ажиллагааны үеэр АНУ-ын цэрэг амь эрсэдсэн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. 2011 онд АНУ Иракаас цэргээ татсанаас хойш тус улсад америк цэрэг амь үрэгдсэн анхны тохиолдол энэ юм байна.

Өчигдөр АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Исламын улс бүлэглэлийнхэн барьцаалсан хүмүүсээ олноор нь цаазалж магадгүй гэх Курдын эрх баригчдын өгсөн мэдээлэлд тулгуурлан АНУ-ын зэвсэгт хүчнийхэн курдын цэрэгт дэмжлэг үзүүлэхээр цэргийн ажиллагаанд оролцсон байна. Харин энэ ажиллагааны үеэр АНУ-ын тусгай хүчний гишүүн амь эрсэджээ.

АНУ-ын цэргийн зөвлөхүүд Ирак цэргүүдийг Исламын улс бүлэглэлийн эсрэг усан болон хуурай замд дайтах бэлтгэл сургуулилтаар хангаж байгаа юм. Харин АНУ-ын зэвсэгт хүчний эдгээр баг бүрэлдэхүүн өөрсдийгөө болон холбоотны хүчнийхнээ хамгаалах зорилгоор хүч хэрэглэх эрхтэй байдаг, энэ эрх дээрээ үндэслэн цэргийн ажиллагаанд оролцсон хэмээн тус улсын цэргийнхэн тайлбарласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иракт АНУ-ын цэрэг амь эрсэджээ  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй