Шууд Chart

Ши Жинь Пин МУ-ын ерөнхийлөгчтэй уулзлаа

2013-09-13 09:53:28

Хятад улсын дарга Ши Жинь Пин өчигдөр Киргизийн нийслэл Бишкек хотод Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны цаашдын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Ши Жинь Пин “манай хоёр улс уул уурхайн нөөц баялгийг нээж ашиглах, дэд бүтцийн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг төлөвлөж хөгжүүлэх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хамтран хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болно” гэжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ши Жинь Пин МУ-ын ерөнхийлөгчтэй уулзлаа  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй