Шууд Chart

Оросын санхүүгийн байгууллагуудын талаар судалгаа хийхийг хориглолоо

2015-10-23 15:20:44

Европын Холбооны хориг арга хэмжээнд багтсан Оросын санхүүгийн зээл олгодог байгууллагуудын талаар судалгаа үнэлгээ явуулахыг Европын комиссоос европын банк, санхүүгийн байгууллагуудад хориглосон байна. Оросын компаниудад шууд болон дам хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэх хориотой гэдгийг Европын комиссоос есдүгээр сарын 25-нд нийтлүүлсэн тайлбарт дурджээ.

“Судалгаанд орсон үнэлэлт дүгнэлтүүд боломжит хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь тусалдаг. Тухайлбал үнэт цаас хадгалах, худалдах, худалдах авах зэрэг шийдвэрт нөлөөлдөг” гэж энэ баримт бичигт заасан байна. Тиймээс санхүүгийн аливаа судалгааг Европын Холбооны зохицуулалтаар хориглогдсон хөрөнгө оруулалтын үйлчилгээнд хамруулж авч үзэх ёстой гэж Еврокомисс үзэж байна.

2014 онд Крымийг Орос нэгтгэж авсны дараа Европын Холбоо оросын хэд хэдэн банкны эсрэг хориг арга хэмжээ тогтоосон юм. Энэ хар жагсаалтад Сбербанк, Внешторгбанк, Внешэкономбанк, Газпром банк, Россельхоз банк зэрэг томоохон банк багтсан байна. Үүнээс гадна Оросын зээл санхүүгийн нэлээд олон байгууллага бас АНУ, Канадын зүгээс хоригт өртөөд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын санхүүгийн байгууллагуудын талаар судалгаа хийхийг хориглолоо  
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй