Энэ сарын 29-ны өдөр Чингисийн талбайд “Их хотын хямдралтай худалдаа” зохион байгуулах талаар нийслэлийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс мэдээллээ. Нийслэл хот байгуулагдсаны ойгоор уламжлал болгон Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд тус худалдаанд нийт 100 гаруй аж ахуй нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ 20-70 хувийн хямдралтай үнээр борлуулахаар болсон тухай өнөөдөр Нийслэлийн захирагчийн ажлын албаны үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа мэдээллээ.
Түүнчлэн хямдралтай зарагдах бараа бүтээгдэхүүний хүрэлцээг хангалттай байлгах шаардлагыг бүх аж ахуй нэгжүүдэд тавьж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
| “Их хотын хямдралтай худалдаа”-нд 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно | ||
| Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.