“Улаанбаатар Түншлэл-2013” үзэсгэлэн яармаг “Мишээл” экспо төвд нээлтээ хийлээ. МҮХАҮТ, НЗДТГ-тай хамтран 17 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнд АНУ, ОХУ, Тайвань, Япон, Польш орнуудын төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжүүдээс гадна дотоодын 70 гаруй аж ахуйн нэгжүүд өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна. Дотоодын бүтээгдэхүүнийг сурталчлах, үйл ажиллагааг дэмжин урамшуулах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түншийн харилцаа холбоо тогтоох нь үзэсгэлэнгийн гол зорилго юм. Үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилж хаалтын үйл ажиллагааны үеэр шилдэг 20 байгууллагуудыг шалгаруулах аж.
“Улаанбаатар түншлэл-2013” үзэсгэлэн 5 хоног үргэлжилнэ | ||
Үзсэн: 2124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.