Шууд Chart

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Итали улсад айлчилж байна

2015-10-23 17:18:21

Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайдын П.Жэнтилони-гийн урилгаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд БНИУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр хэрэгжиж буй юм.

Айлчлалын үеэр БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд П.Жэнтилони, Италийн Парламентын Сенатын танхимын Гадаад бодлого, шилжин суурьшигчдын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга П.Ф. Касини,  Соёлын өв, аялал жуулчлалын яамны Ерөнхий нарийн бичгийн дарга А.П.Реккиа нартай тус тус уулзана.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мөн Милан хотод зочилж, ЭКСПО-2015 үзэж сонирхон, АСЕМ-2014, ЭКСПО-2015 зохион байгуулсан италийн талын туршлагатай танилцана. Милан хотноо болох ЭКСПО-2015 үеэр Монголын соёлын өдөрлөгийг зохион байгуулна.


Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Итали улсад айлчилж байна  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй