Манай улсын хамгийн өндөр настай Г.Нанжидад Монголын ахмадын чөлөөт холбооноос нэг өрөө байр бэлэглэлээ. Г.Нанжид энэ жил 108 нас хүрсэн. Манай улсад 100 дээш настай цөөхөн хүн байгааг Монголын ахмадын чөлөөт холбооныхон хэлж байна.
Өндөр настан Г.Нанжид БЗД-ийн 27-р хороонд гэрт амьдардаг. Тэрбээр бага залуудаа хөдөө мал маллаж байсан. Харин хотод орж ирээд 10 гаруй жил болжээ. Нийслэлийн төвд, ийм шинэ байранд орно гэж бодож ч байгаагүй гэдгээ тэрбээр хэлж байлаа.
Манай улсын хэмжээнд 100 дээш настай 113 хүн байдаг юм байна. Тэдний ихэнх нь гэр хороололд амьдарч байна. Монголын ахмадын чөлөөт холбооныхон тэднийг орон сууцанд оруулах аяныг эхлүүлсэн. Энэ жил хоёр өндөр настанг байранд оруулжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрдээс үзээрэй.
| 108 настай ахмадад нэг өрөө байр бэлэглэв | ||
| Үзсэн: 624 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.