Шууд Chart

Уран зохиолын хичээлийг 146 цагаар нэмжээ

2015-10-23 19:04:50

Засгийн газар, БСШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулиудад шинэчилсэн цөм хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд уран зохиолын хичээлийн заах арга барилыг шинэчлэн, хүүхдүүдийн эх хэлний чадварыг сайжруулах тал дээр түлхүү анхаарал хандуулж байгаа юм. Ийнхүү уран зохиолын хичээлийн заах аргыг шинэчилснээр хүүхдүүд уран зохиолын хичээлээр нэг шүлэг цээжлээд өнгөрдөг биш үгийн утга, уран яруу илэрхийлэл, шүлгийн агуулга, гүн утгын тухай  ойлгож суралцана. Мөн тухайн шүлгээр дамжуулан ухаарал авч хүмүүжиж байгаагаа сурагчид ярьж байгаа юм.

Түүнчлэн хүүхдүүд уран зохиолын хичээлээр дамжуулан бусад хичээлээ ойлгох, аливаа зүйлийн утга агуулгыг илүү өргөн хүрээнд сэтгэж тогтоох мэдлэгтэй болж байна.

Ерөнхий боловсролын сургуульд заадаг Монгол хэл, уран зохиолын хичээлийн цаг 2202 байсан. Харин шинэчилсэн цөм хөтөлбөрийн хүрээнд хичээлийн цагийг нэмж 2348 болгосон. Мөн өнгөрсөн жилээс эхлэн бүх ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, их дээд сургуульд элсэгчид Монгол хэлний шалтгалтыг заавал өгөх шийдвэр гарган хэрэгжүүлж эхлээд байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уран зохиолын хичээлийг 146 цагаар нэмжээ  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй