Шууд Chart

Башар Ассадыг терроризмын эсрэг түнш болж чадахгүй гэж мэдэгдлээ

2015-10-24 10:39:30

Башар Ассадын засгийн газар баримталж байгаа үзэл бодлоосоо шалтгаалан терроризмын эсрэг тэмцэлд, тэр дотор хэт даврагч “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд түнш болж чадахгүй гэж НҮБ-д суугаа Европын холбооны төлөөлөгчдийн тэргүүний орлогч  Йоаннис Враилас үзэж байна. Тэрбээр Аюулгүйн зөвлөлд болсон хуралдаан дээр энэ тухай мэдэгджээ.

Түүний хэлснээр, Европын холбоо АНУ-ын тэргүүлж байгаа эвсэлийн зүгээс хэт даврагч “Исламын улс” бүлгийн эсрэг хийж байгаа тэмцлийг дэмжиж байгаа, тэр утгаар Башар Ассадын дэглэм энэ тэмцэлд түнш болж чадахгүй, тэгээд ч Сирийн өнөөгийн засгийн газар мөргөлдөөний улмаас 250 мянга гаруй хүн амиа алдасны гол хариуцлагыг хүлээх ёстой гэнэ. Европын холбооны төлөөлөгч ийнхүү хэлэхдээ Оросуудын Сирид өгч байгаа агаарын цохилт цаагуураа өөр зорилго агуулаад байна, террористуудын эсрэг бус Башар Ассадын дэглэмийг эсэргүүцэгчдийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаа болж байгааг онцоллоо.

Түүний үзэж байгаагаар, Оросын энэ ажиллагаа мөргөлдөөнийг сунжруулж, хямралыг зохицуулахад чиглэсэн улс төрийн үйл явцад саад учруулж, ингээд ч зогсохгүй хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам гүнзгийрүүлж, хэт даврах үзэл өсөн нэмэгдэхэд хүргэх юм байна. ОХУ Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын албан ёсны хүсэлтээр есдүгээр сарын 30-нд сирийн нутаг дэвсгэрт хэт даврагч “Исламын улс” бүлгийн эсрэг цэргийн ажиллагаа эхэлсэн. Тэгвэл АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Дамаскаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй 2014 оны есдүгээр сараас эхлэн Сирид “Исламын улс” бүлэгт цохилт өгч эхэлсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Башар Ассадыг терроризмын эсрэг түнш болж чадахгүй гэж мэдэгдлээ  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй