ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Америк, Саудын арави, Түркийн сайд нартай уулзаж, Сирийн байдлыг хэлэлцэхээр Вена хотыг зорьлоо. Мөн тэрбээр тэнд болох “Ойрхи Дорнодын дөрвөл”-ийн уулзалтад оролцоно. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ сарын 19-нд Мадрид хотод айлчлах үеэрээ Сирийн байдлыг ул суурьтай хэлэлцэх үүднээс ОХУ, АНУ, Саудын Арави болон Туркийн гадаад хэргийн сайд нарын уулзалт хийх санал тавьсан юм. ОХУ ч үүнд нааштай хариу өгч, Вена хотыг уулзалт хийх талбар болгон сонгосон байна.
Венын уулзалтад Орос, Америк, Саудын Арави, Турк гэсэн 4 улс оролцож байгаа ч Сирийн хямралыг зохицуулах үйл хэрэгт эднээс гадна Иран, Египет, Катар, Арабын нэгдсэн Эмирт улс, Иордани оролцох ёстой гэж Сергей Лавров үзэж байна. Америкийн төрийн нарийн бичгийн дарга ч гэсэн сая энэ сарын 22-нд Берлин хотод айлчлахдаа уулзалтад оролцогчдын хүрээг тэлэх асуудлыг хөндсөн ч яг ямар ямар улс орон нэмж оролцох ёстой талаар дэлгэрэнгүй хэлээгүй юм.
Ямар ч байсан Сергей Лавров Сирид явуулж байгаа оросын агаар, сансарын хүчний цэргийн ажиллагааны талаар оролцогчдод мэдээлнэ, мөн энэ уулзалтаар Сирийн хямралыг улс төрийн аргаар зохицуулах арга замыг хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ Сергей Лавров Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын Москвад хийсэн гэнэтийн айлчлалын талаар уулзалтад оролцогчдод мэдээлэх бололтой. Лавров, Керри нар энэ уулзалтаар Сирээс гадна ямар асуудал хөндөх нь одоогоор тодорхой бус байна. Талуудын хооронд ярих асуудал зөндөө бий ч тэр болгоныг бас амжиж энэ уулзалтаар хөндөж чадах эсэх нь тодорхой бус байна.
| Сергей Лавров “Ойрхи Дорнодын дөрвөл”-ийн уулзалтад оролцоно | ||
| Үзсэн: 438 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.