Шууд Chart

Зуслангийн замын ажилд “Хүйтнээр дахин боловсруулах технологи”-ийг ашиглажээ

2015-10-24 13:41:06

Өнгөрсөн зургаадугаар сараас засч эхэлсэн зуслангийн замын ажил дуусч, хотын удирдлагууд албан ёсоор хүлээн авлаа. Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайтын чиглэлийн 16.35 км замыг анх баригдснаас нь хойш ийнхүү 40 гаруй жилийн дараа бүрэн шинэчилж засжээ. Зуслангийн замын эхний хэсэг буюу 7 буудлаас Шаргаморьт хүртэлх 9.6 км замыг 1973 онд баригдаж ашиглалтад оруулж байсан. Харин дараагийн хэсэг болох Шаргаморьтоос Хандгайт хүртэлх 6.75 км-ийг 1995 онд барьж байжээ. Түүнээс хойш энэ хэсгийн замд гар хүрээгүй учраас маш их эвдрэлтэй, бүхэлд нь засах шаардлагатай болсон. Засвар шинэчлэлийн ажлыг хийхээр 2000 оноос хойш ярьж, төлөвлөсөн ч шийдэхэд хүндрэлтэй байсан хэд хэдэн асуудал тулгарч байсныг нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэлж байна. Засвар шинэчлэлийн ажил дөрвөн сар орчим үргэлжилсэн. Төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ажлаа дууссан тухай гүйцэтгэгч компаниуд ярьж байна.

Цаг хугацааг ингэж хэмнэж ажилласан нь зуслангийн замыг шинэ технологоор барьсантай холбоотой. Өөрөөр хэлбэл хуучин замын хучилт болон суурийн материалыг тусгай зориулалтын машинаар газар дээр нь дахин боловсруулж ашигладаг “Хүйтнээр дахин боловсруулах технологи”-ийг тухайн замд ашигласан. Ингэснээрээ хог болж хаягддаг байсан хуучин хучилт цаг хугацааг, хөрөнгө мөнгө хэмнэдэг материал боллоо гэж “ Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэн ярьж байна.

Зуслангийн шинэ зам дагууд 51 цэгт автобусны буудал, 44 цэгт ус зайлуулах төмөр бетон хоолой, гадаргуугийн ус зайлуулах лоток, нийт зам, замын байгууламжийг дагасан  хоёр талдаа гэрэлтүүлгийн ажлын хамт барьж инженерийн олон хос шийдлийг гаргасан тухай нийслэлийн авто замын газар онцолж байна. Замын засвар шинэчлэлийн ажлыг 6 компани хамтран гүйцэтгэсэн юм. Энэ тадаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зуслангийн замын ажилд “Хүйтнээр дахин боловсруулах технологи”-ийг ашиглажээ  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй