Шууд Chart

“Боловсрол төгөл”-ийн шав тавилаа

2015-10-24 13:46:49

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр “Боловсрол төгөл”-ийн нээлтийн шав тавих ёслол боллоо. Нийтдээ 1.7 га талбайг хамрах энэхүү төгөлийн ихэнх хэсэг нь мод зүлэг бүхий ногоон байгууламжаас бүрдэх энэ төгөл олон талын ач холбогдолтой. Тухайлбал, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчид амарч зугаалахаас гадна, хүүхэд багачуулд экологийн боловсрол олгодог танхимын бус хичээлүүд ордог байх аж.

Нийслэлийн боловсролын газраас нийслэлийн хэмжээний сургуулиудын багш, ажилчдын мод тарих аяны хүрээнд хийгдэх хандивын мөнгөөр төгөл байгуулах ажлыг санхүүжүүлэх юм байна.  Үүнд 350 гаруй сая төгрөг зарцуулахаар тооцоолжээ. Ийнхүү өнөөдөр шав тавьсан “Боловсрол төгөл”-д Нийслэлийн боловсролын газрынхан 1000 мод тарьж байна. Дэлгэрэнгүйг хүлээн авна уу.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Боловсрол төгөл”-ийн шав тавилаа  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй