Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний өвлийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна. Энэ жилийн хувьд зарим аж ахуй нэгж дулаан грашаа бэлтгэж амжаагүй, өвлийн зориулалттай техникийн шиэнчлэл хийгээгүй зэрэг зөрчлийг богино хугацаанд арилгахаар болжээ.
Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн өдийд Авто тээврийн үндэсний төв хот болон улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний өвлийн бэлтгэл ажлыг шалгадаг уламжлалтай. Иргэдэд нийтийн тээврээр үйлчилж байгаа аж ахуй нэгж газрууд дулаан граш, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгуулж байна. Зарим компаниудад өвлийн бэлтгэлээ сайтар базааж дуусгахыг анхааруулсан гэж Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат хэлж байна.
Ато тээврийн үндэсний төв өвлийн бэлтгэл ажлаа таруу хангасан аж ахуй нэгж газарт хугацаатай үүрэг даалгавар өглөө. Хэрэв зөрчлөө арилгаагүй бол шугаманд гаргахгүй гэдгийг холбогдох албаныхан хэллээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Нийтийн тээврийнхний өвлийн бэлтгэл 80 хувьтай байна | ||
| Үзсэн: 478 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.