Өнөөдөр нийслэлийн хэмжээнд орон сууцны 500 гаруй шаардлага хангахгүй цахилгаан шат байдаг. Эдгээр цахилгаан шатыг шинэчлэхэд 13 тэрбум төгрөг шаардлагатай. Тэгвэл Нийслэлийн төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтайгаар ашиглалтын хугацаа нь дууссан, Мэргэжлийн хяналтын газраас хүн тээвэрлэх боломжгүй гэсэн акт тавьсан цахилгаан шатнуудыг шинэчлэх ажлыг эхлүүлжээ.
Цахилгаан шатны шинэчлэлтийн ажил СХД-ийн 1-р хорооллоос эхэлж байна. Барилгын тухай хуулинд хуучин цахилгаан шат, дээврийг улсын хөрөнгөөр засаж, шинэчлэх тухай заалт байдаг. Түүнчлэн энэхүү Өнөр хорооллын шинээр сольсон цахилгаан шатанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засварын ажлыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцах юм байна. Зөвхөн нэг цахилгаан шат солих зардал гэхэд 30 орчим сая төгрөгийн өртөгтэй байдаг . Тиймээс их хэмжээний хөрөнгө зарцуулж сольж байгаа цахилгаан шатыг иргэд зөв зохистой хэрэглэх хэрэгтэй гэдгийг сууц өмчлөгчдийн холбооноос сануулж байна.
| Ашиглалтын хугацаа нь дууссан 500 гаруй цахилгаан шат байна | ||
| Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.