![](/uploads/201309/news/thumb/253460f995beba0d5de4c345520cd89c_x3.jpg)
Өчигдрийн байдлаар Нийслэлийн мэдээ мэдээлэл, шуурхай удирдлагын төвд иргэд, аж ахуй нэгжээс нийтдээ 9065 дуудлага ирж бүртгэгджээ. Үүнд 101,105 дугаарт-575, 102 дугаарт-4753, 103 дугаарт-364 хандалт ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн-698, зам тээврийн-343, гал түймэр гамшгаас хамгаалахын -11, гэмт хэрэг зөрчлийн-1584 дуудлага бүртгэсэн байна.
Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй 61 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 45 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон нэг, бусдын биед гэмтэл учруулсан 3, хулгайлах 12, булаах нэг, дээрэмдэх нэг, танхайрах 16, зам тээврийн хэрэг 20, осол 19 гарч 22 хүн гэмтлээ хэмээн Нийслэлийн мэдээ мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Хүний амь насыг санаатайгаар хохироосон хэрэг гарлаа | ||
Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.