Энэ өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч эрс хүйтрэнэ. Цаг агаар хүйтэрч эхэлж буй энэ үетэй давхцан ирэх долоо хоногоос ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын 1-р улирлын амралт эхэлж байгаа юм. Хөдөөнөөс сумын сургуульд эсвэл аймаг дээр сурч байгаад сурагчид амралт эхлэхээр хөдөө гэрлүүгээ явдаг.
Өмнө нь цаг агаарын мэдээг сайн харалгүй хөдөө гэр лүүгээ явах, замдаа төөрч осгох, мөн харж хандах том хүнгүй ах нь дүүгээ дагуулаад гэр лүүгээ явах байдлаар осолдож эндэх тохиолдол гарч байсан. Иймд эцэг эхчүүдийг анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Дашрамд дурьдахад, ЕБС-ийн сурагчдын 1-р улирлын амралт хугацааны хувьд хот хөдөөгүй адилхан байх юм. Ингэхдээ I, II ангийн сурагчид 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын есний хооронд 2 долоо хоног амарна. Харин III-XII ангийн сурагчид 11 дүгээр сарын гуравнаас 11 дүгээр сарын еснийг дуустал 1 долоо хоног амрах юм.
| Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд төөрч осгохоос болгоомжил | ||
| Үзсэн: 363 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.