Шууд Chart

ОХУ үндэсний аюулгүй байдлын стратегиа эргэн харна

2015-10-26 10:10:53

Энэ оны эцсээс өмнө ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын стратегид нэмэлт өөрчлөлт оруулахаар ерөнхийлөгч Владимир Путин шийдвэрлэжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн албанаас иш татан энэ тухай мэдээлсэн оросын хэвлэлүүд өнгөрсөн жилийн туршид Оросын цэргийн номлолд орсон өөрчлөлтүүдэд НАТО-гийн цэргийн эвслийг тус улсын аюулгүй байдалд гол аюул занал таригч хэмээн тодорхойлж байсныг сануулж байна.

Гэхдээ энэ удаад Оросын үндэсний аюулгүй байдлын стратегийн ямар ямар заалтад өөрчлөлт орох нь одоогоор тодорхойгүй байна. Үндэсний аюулгүй байдал, эрх ашиг, стратегийн тэргүүлэх зорилтуудын хүрээнд төрийн бодлогын тасралтгүй шинж чанарыг хангахын тулд Үндэсний аюулгүй байдлын стратегид нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдсэн гэдгийг Оросын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн албаны тайлбарт дурдсан байна. Тус улсын хууль тогтоомжийн дагуу Үндэсний аюулгүй байдлын стратегийг 6 жил тутам шинэчлэн батлах ёстой байдаг.

Энэ баримт бичгийн одоогийн хувилбарыг 2009 онд баталж байсан юм. Оросын үндэсний аюулгүй байдлын гол баримт бичгүүдээс хамгийн сүүлд тэнгисийн цэргийн номлолд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Атлантын далай болон Газар дундын тэнгисийг Оросын стратегийн чухал ач холбогдолтой тэргүүлэх байршлаар тодорхойлсон энэхүү нэмэлт өөрчлөлтөд тус улсын эргийн бүсээсээ хол зайд хөлөг онгоц илгээх чадамжтай усан флотыг сэргээх зорилт тусгалаа олсон юм. Оросын тэнгисийн цэргийн хүчин 1990-ээд оноос хойш санхүүжилт болон бусад асуудлаас үүдэн энэ чадамжаа ихээхэн алдаад байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ үндэсний аюулгүй байдлын стратегиа эргэн харна  
Үзсэн: 1118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй