Шууд Chart

М.Золбоо: Ясны сийрэгжилт өвчин 45-аас дээш насныханд илүү тохиолддог

2015-10-26 10:56:03

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Гэмтлийн мэс заслын тасгийн их эмч М.Золбоотой ясны сийрэгжилтийн талаар ярилцлаа. 

-Сүү хүний кальцийн дутагдлыг хэр их нөхдөг юм бол?  

-Малаас ер нь анхны бүтээгдэхүүн гардаг. Гарч байгаа тэр сүү тослог ихтэй байдаг. Тэгэхээр шууд хэрэглэх нь тэр бүр кальцийг нөхөөд байдаггүй. Харин эсрэгээрээ өөх тосыг нь шүүгээд хэрэглэх юм бол хүний биед арай илүү сайнаар нөлөөлдөг.

-Ясны сийрэгжилт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Нэгдүгээр хүмүүс амьдралын хэв маягаа өөрчлөх болдог. Дасгал хөдөлгөөн хийх, хүний бие махбодид тодорхой хэмжээний ачааллыг авах ёстой байдаг. Ингэх нь ясны үүсэлтийг өдөөж өгдөг. Дасгал хөдөлгөөнийг тодорхой түвшин, нормын дагуу хийж гүйцэтгэх нь зөв. Хэт их ачаалал өгвөл биед сөргөөр нөлөөтэй. Тэгэхээр фитнесс, гүйлт, уулын замын спорт гэх зэрэг дасгалыг байнга биш юм аа гэхэд долоо хоногт 1-2 удаа хийж байвал сайнаар нөлөөлнө.

-Суугаа ажлаас үүдэлтэйгээр залуусын дунд хөдөлгөөний дутагдал их байх шиг...?

-Залуучууд сүүлийн үед Богд уул руу алхах нь их болж. Энэ нь бас их зөв санагдаж байгаа шүү.

-Монголд ясны сийрэгжилтийн өвчлөл хэр байдаг вэ. Насаар нь ангилсан судалгаа бий юу?  

-Монголд яг тийм дагнасан судалгаа байдаггүй байх. Сүүлийн үед харин хийгдээд байх шиг байна. Олон улсын түвшинтэй харьцуулаад үзэхэд энэ өвчлөл нэлээн өндөр байх шиг байсан. Судалгааг уншихад, манай хүн амын дунд энэ төрлийн өвчлөл 80-90 хувьтай байсан. Үүнээс өвчлөл харьцангуй өндөр байгааг харж болох юм. Монголчууд ер нь эрүүл  мэндийн боловсрол сайн эзэмших ёстой. Идэж байгаа хоол, ундыг хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ, ямар хүнс авах вэ гэдгээ маш сайн сонгох хэрэгтэй юм.  

-Ясны сийрэгжилт өвчинд хийжүүлсэн ундаа хэр нөлөөлдөг юм бол?

-Хийжүүлсэн ундаа уугаад шууд нөлөөлнө гэж байхгүй. Харин хэтрүүлэн хэрэглэх юм бол нөлөөлнө. Хэтрүүлэн хэрэглэнэ гэдэг нь бол хийжүүлсэн ундаанд СО2, фосфорын хүчил агуулагддаг. Энэ нь хүний цусанд орохоороо хүчил болж хувираад, эсийн задралыг үүсгэдэг. Тэгэхээр ясны хайлах үйл явц нь ихэсчихнэ гэсэн үг.  

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгээр үйлчлүүлж, эмчлүүлж байгаа хүмүүсийг харахад ясны сийрэгжилт хэдэн наснаас идэвхжиж ирдэг юм бэ?

-Энэ өвчин нь 45-аас дээш насныханд илүү тохиолддог өвчин юм. Яагаад гэвэл нөлөөлөх хүчин зүйлс нь нас ахих тусам нэмэгдээд байдаг.

-Ярилцсан танд баярлалаа.  

Б.Дулмаа

 


М.Золбоо: Ясны сийрэгжилт өвчин 45-аас дээш насныханд илүү тохиолддог   
Үзсэн: 1685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй