Шууд Chart

Улиастай-Гачуурт чиглэлийн зам засварын ажил дууслаа

2015-10-26 13:11:41

Баянзүрх дүүргийн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км автозамын засварын ажлыг гурван сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Замын засварыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр "Үйлсийн зам" ХХК  нийт 6 тэрбум 200 орчим сая төгрөөр гүйцэтгэжээ. Тус зам нь анх 1985 онд тавигдаж байсан бол 30 орчим жил ямар нэг засвар, шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан юм.

Харин өнгөрсөн зунаас хийгдсэн зам завсарын ажлын хүрээнд замын далангийн өндөр болон зорчих хэсгийн өргөнийг нэмж, хоёр эгнээтэй болгон шинэчилжээ. Түүнчлэн ус зайлуулах найман хоолойг байршуулж, 27 автобусны буудлыг шинээр байгуулж, дамжин өнгөрөх хоёр гүүрийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, явган хүний зам, гэрэлтүүлгийг нэмсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улиастай-Гачуурт чиглэлийн зам засварын ажил дууслаа  
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-10-26 18:52
Баяртай мэдээ байна АН засаг барьж байгаа үед маш их дэд бүтцийн чиглэлийн бүтээн байгуулалт хийлээ дээ. Дэд бүтцийг төр хийх ёстой хувийн хэвшил хийдэггүй ажил шүү дээ. Төр ажлаа хийгээгүй 30 жил болсон байна даа.

Бидэнтэй нэгдээрэй