Шууд Chart

Зэвсэгт хүчний жанжин штабын дэд даргыг ажлаас нь чөлөөлжээ

2015-10-26 14:48:53

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн өнгөрсөн баасан гарагт болсон хурлаар Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр, НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү албанаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Харин түүний оронд тус штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат дэд дарга болох магадлал өндөр байгаа гэнэ. Учир нь Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой нэг нутаг учраас түүнийг уг суудалд томилж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зэвсэгт хүчний жанжин штабын дэд даргыг ажлаас нь чөлөөлжээ   
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй