Шууд Chart

Улаанбаатар хотын гэрэлтүүлэг энэ онд 95 хувийн асалттай байна

2015-10-26 14:59:20

Улаанбаатар хотын гэрэлтүүлэг энэ онд 95 хувийн асалттай байна. Гэвч гэрэлтүүлэгтэй холбоотой иргэдийн санал гомдол УБ хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд ирдэг байна. Ихэвчлэн гудамж, талбайн гэрэл асахгүй байгаа, эсвэл гудамжны гэрлийн шонгууд өдрийн цагаар асдаг зэрэг асуудлаар иргэд ханддаг байна.

Ийнхүү иргэдийн мэдээллийн мөрөөр тухайн хэсгийг хариуцсан компанид нь даруй мэдэгдэж, иргэдэд тайлбар өгдөг гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн ахлах диспетчер н.Нэмэхбаяр хэллээ. Гэрэлтүүлэг хариуцсан компаниуд өглөө бүр засвар үйлчилгээний талаарх мэдээллээ Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд өгдөг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улаанбаатар хотын гэрэлтүүлэг энэ онд 95 хувийн асалттай байна  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй