![](/uploads/201510/news/thumb/59d522eb6e56cc45795e2c7c747df5e7_x3.jpg)
2015 оны есдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хооронд солилцсон “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” ноот бичгийн дагуу хоёр орны иргэд энэ оны 10 дугаар сарын 21-нээс 90 хүртэлх хоног визгүй зорчиж эхэллээ.
Бразил Улсын Палмас хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадам”-д цэц мэргэнээ сорихоор энэ сарын 23-нд хүрэлцэн ирсэн Монголын Сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, харваач Б.Хүрэлбаатараар ахлуулсан тамирчид Бразил Улсад визгүй зорчсон анхны Монгол Улсын иргэд боллоо.
2015 оны аравдугаар сарын 21-нээс аравдугаар сарын 31-ний хооронд үргэлжлэх энэхүү наадамд АНУ, ОХУ, Канад тэргүүтэй 24 улсын баг, тамирчид спортын 11 төрлөөр авхаалж, самбаагаа сорих юм.
Монголын иргэд Бразил руу визгүй зорчиж эхэллээ | ||
Үзсэн: 782 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.