Шууд Chart

ОХУ-ын Сири дэх агаарын ажиллагаа үр дүнтэй байна

2015-10-26 15:29:27

Сирид ажиллаж байгаа хүний эрхийн байгууллагынхан Оросоос тус улсад Исламын улс бүлэглэлийн эсрэг хийж байгаа агаарын ажиллагаа үр дүнд хүрч байна хэмээн мэдээлжээ. Их Британид төвтэй Сири дэх Хүний эрхийн ажиглах байгууллагын тэргүүний хэлснээр Оросын онгоцнуудын өгч байгаа агаарын цохилт Исламын улс бүлэглэлийн хэд хэдэн байршлыг бүрэн сөнөөсөн байна.

Үүнээс үүдэн Исламын улс бүлэглэлийн дайчид Ирак руу дайжин гарч байгаа талаар тус байгууллага мөн мэдээлжээ. Сири дэх Исламын улс бүлэглэлийн хяналтанд орсон Ракка хотод 14-40 насны эрэгтэй бүрийг зэвсэгт дайчдын эгнээнд нэгдэх албан журмын үүрэгтэй болгосон талаар Сирийн хэвлэлд мэдээлж байна. Энэ шийдвэр нь Оросын агаарын цохилтонд алдсан хүн хүчээ нөхөхийн тулд  хийж буй алхам хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.

Өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн Оросын Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын ажиллагаа үр дүнтэй болж байна хэмээн Орос болон Сирийн засгийн газрын зүгээс мэдэгдсээр байгаа. Гэвч эдгээр агаарын ажиллагаа Исламын улс бүлэглэлээс гадна сөрөг хүчний босогчдын байршлуудад цохилт өгч байна хэмээн АНУ тэргүүтэй эвслийнхэн шүүмжилж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Сири дэх агаарын ажиллагаа үр дүнтэй байна  
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй