Шууд Chart

Фукушимагийн эрэгт хана босгожээ

2015-10-26 15:52:01

2011 онд Японы Фукушима Даичи цөмийн цахилгаан станц байгалийн гамшигт нэрвэгдэн доголдож, цацраг идэвхт бодис алдагдаж эхэлсэн. Тэгвэл тус станцын толгой компани болох Токиогийн цахилгаан эрчим хүчний компани ТЕПКО цацраг идэвхт бодисоор бохирдсон ус далай тэнгист цутгаж байгааг зогсоох зорилгоор газар доогуур хана байгуулж дуусч байна.

Фукушимагийн ослоос үүдэн цацраг идэвхт бодисоор бохирдсон газрын гүний ус далайд шууд цутгаж байгааг зогсоох зорилгоор 2012 онд тус нутгийн эргийн далан дагуу ган хана босгож эхэлсэн юм. Нийт 780 метр зайд 30 метр хүртэлх газрын гүнд хануудыг суурилуулж, дараа нь цементээр хана хоорондын ан цавыг бөглөх ажил одоо дуусч байгаа юм байна. ТЕПКО энэ ханыг босгосноор цацраг идэвхт бодисоор бохирдсон гүний усыг далайд цутгахаас нь өмнө цэвэрлэх боломжтой болж байгаа юм.

Фукушима Даичи цөмийн цахилгаан станцаас өдөр бүр 400 тонн орчим гүний ус далай руу цутгадаг гэсэн тооцоо байдаг байна. Харин энэ ханыг босгох ажил даваа гарагт дууссанаар далай руу цутгах гүний усны хэмжээг 40 дахин бууруулж, өдөрт 10 тонн болгоно хэмээн ТЕПКО-гоос мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Фукушимагийн эрэгт хана босгожээ  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй