Шууд Chart

Гатлага онгоц осолджээ

2015-10-26 16:17:25

Макаогоос Хонгконгийг чиглэн явсан өндөр хурдны гатлага онгоц үл мэдэгдэх биеттэй мөргөлджээ. Хонгконгийн эрх баригчдын мэдээлснээр орон нутгийн цагаар өчигдөр 18 цагт энэ осол болжээ.

Осол болох үеэр тус гатлага онгоцонд хөлгийн багийн 11 гишүүн 163 зорчигч явсан байна. Гатлага онгоц үл мэдэгдэх биеттэй мөргөлдөж, огцом доргижээ. Энэ үеэр 125 орчим хүн суудлаасаа шидэгдэн, нүүр болон үе мөчиндөө гэмтэл авсан аж. Холбогдох албаныхны мэдээлж байгаагаар гэмтсэн хүмүүсээс  5-ынх нь биеийн байдал хүнд байгаа юм байна.

Хонгконгийн хамгийн том арал Лантугийн ойролцоо болсон энэ ослын дараа гатлага онгоц унтран, улмаар ус нэвтэрч эхэлжээ. Эргийн харуулын хөлөг онгоцууд зорчигчдыг аврахаар хүрч очсон байна. Хонгконг олон улс дахь усан тээврийн гол бүсэд тооцогддог. Иймээс усан тээврийн аюулгүй байдлын жишиг стандарт уг бүсэд харьцангуй өндөр боловч сүүлийн жилүүдэд энэ мэт осол хэд хэдэн удаа гарсан байна.

2013 оны 11 дүгээр сард гатлага онгоц мөн л үл мэдэгдэх биетэй мөргөлдсөн тохиолдол гарч байсан. Харин 2012 онд нийтийн тээврийн гатлага онгоц жижиг оврын хөлөг онгоцтой мөргөлдсөнөөс 39 хүн нас барж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гатлага онгоц осолджээ  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй