Шууд Chart

Умардын хөлөг онгоц Өмнөд Солонгосын усан хилд нэвтэрчээ

2015-10-26 18:24:29

Өнгөрсөн Бямба гарагт Умард Солонгосын эргүүлийн хөлөг онгоц Шар тэнгис дэх Өмнөд Солонгосын усан хил рүү нэвтэрчээ. Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийнхэн эргүүлийн хөлөг онгоцонд анхааруулах зорилгоор гал нээсэн байна. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам өчигдөр энэ тухай олон нийтэд мэдээлсэн ч нарийн мэдээлэл өгөөгүй байна. Тус яамны мэдээгээр Умардын эргүүлийн хөлөг онгоц Шар тэнгис дэх Өмнөд Солонгосын Ёнпён арлын ойролцоох хоёр Солонгосын усан хилийг 800 метр зөрчсөн байна.

Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хөлөг онгоц анхааруулах зорилгоор 5 удаа гал нээсний дараа Умардын онгоц Өмнөдийн хилээс гарчээ. Энэ тухай Умардын Солонгосын энх тайван эв нэгдлийн хорооноос тус улсын төрийн мэдлийн телевизээр мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд Умард Солонгосын эргүүлийн хөлөг онгоц өөрийн нутаг дэвсгэрийн усанд албан үүргээ гүйцэтгэж явахад нь гал нээснийг цэргийн томоохон өдөөн хатгалга хэмээн үзэж байна гэжээ.

Түүнчлэн хоёр Солонгост тусгаарлагдсан гэр бүлүүд эргэн уулзаж байх үеэр ийнхүү гал нээсэн явдлыг Умард хурцаар шүүмжилж байна. Энэ мэт явдал дахин давтагдсан тохиолдолд хоёр Солонгосын харилцаа эргэн хурцдах болно гэдгийг тус хорооныхон анхааруулжээ. Умардын хөлөг онгоц хоёр Солонгосын усан хилийг зөрчсөн явдал өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умардын хөлөг онгоц Өмнөд Солонгосын усан хилд нэвтэрчээ  
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй