Японы баруун хэсэгт орших Эхиме мужийн захирагч тус муж дахь цөмийн цахилгаан станцын үйл ажиллагааг сэргээх зөвшөөрөл олгохоор шийджээ. Өнөөдөр захирагч Токихиро Накамура Шикоку цахилгаан эрчим хүчний компанийн удирдлагатай уулзах үеэрээ энэ шийдвэрээ мэдэгдсэн байна.
Энэхүү цөмийн цахилгаан станц оршдог Иката хотын захиргаа тус реакторыг ажиллуулахыг аль хэдийнэ зөвшөөрсөн байна. 2011 онд Фукушимад болсон ослын дараа гаргасан шинэ журмын дагуу мужийн эрх баригчид болон хотын захиргаанаас зөвшөөрөл олгосны дараа цөмийн цахилгаан станц ажиллуулах эрхтэй болж байгаа юм. Эхиме муж дахь Иката цөмийн цахилгаан станцын 3-р реактор ийнхүү хот, мужийн захирагчийн зөвшөөрөл авснаар шинэ журмын дагуу үйл ажиллагаагаа эргэн сэргээх 2 дахь цөмийн цахилгаан станц болж байна.
Одоо ажиллуулахаар бэлтгэж байгаа энэ реактор өнгөрсөн долоодугаар сард Цөмийн эрчим хүчний зохицуулах газраас хийсэн шалгалтад тэнцсэн юм байна. Гэхдээ тус газар шинээр суурилуулсан тоног төхөөрөмжийг нь дахин шалгасны дараа станцын үйл ажиллагааг сэргээх эцэслэсэн зөвшөөрөл олгох юм. Энэ зөвшөөрлийг авснаар Шинкоку цахилгаан эрчим хүчний компани ирэх жилийн хавар гэхэд 3-р реакторыг дахин ажиллуулж эхлэхээр төлөвлөж байгаа юм байна.
| Эхиме муж дахь цөмийн цахилгаан станц үйл ажиллагаагаа сэргээнэ | ||
| Үзсэн: 272 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.